Тээр хол
алс мэт
Балчир
зүрхний угт
Бүүдгэрхэн
үзэгдэх
Хөх
тэрлэгтэй өвөө
Уулс мэт
Өндөр
барааг нь хараад сүрддэг
Туульс
мэт
Туулсан
амьдралыг нь сонсоод биширдэг
Энэ амьдралын
минь
Мөнх цаст
оргил нь болж
Мөнхөрсөн
буурай аав минь
Дааж
гарамгүй хүнд ачааг
Ганцаар
өргөж голыг давж
Эрдэмд
шамдсан их эрмэлзэл
Төөрж
үргэсэн өнчин гөрөөсний
Замыг нь
чөлөөлж
Тэнгэртээ
даатгасан их энэрэл
Хэлсэн
үгийг нь
Өдөртөө
ухаад ойлгомгүй
Гүн ухаан
Сургасан сургаалийг
нь
Насандаа
дагаад эндэмгүй
Хашир
ухаан
Үндэс
сайт ургамал
Хээрийн
салхинд ховхрох ёсгүй
Үйлс сайт
хүний удам
Үгийн
мууд гандах учиргүй
Домог мэт
хүмүүн
Домог
болсон эх нутагт минь
Амьдарч
байсныг би мэднэ
Б. Эрдэнэболор
2011/01/21
No comments:
Post a Comment